Нууцлалын бодлого
Privacy Policy · Шинэчилсэн / Updated: 2026-10-08 · English ↓
Энэ бодлого нь «Сайн сургууль» вэб систем (sainsurguuli.com), «Эцэг эх» апп болон «Сайн сургууль» багшийн аппад хамаарна. Үйлчилгээг Robot Systems LLC хөгжүүлж ажиллуулдаг. Бид Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг мөрдөнө.
1. Хэн мэдээллийг хариуцах вэ
Сурагч, эцэг эх, багшийн мэдээллийн эзэн нь тухайн сургууль. Сургууль мэдээллийг улсын боловсролын мэдээллийн системээс (ESIS) болон өөрийн бүртгэлээс оруулна. Robot Systems LLC нь сургуулийн даалгавраар мэдээллийг боловсруулагч бөгөөд сургуулийн зааврын хүрээнд л ашиглана.
2. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Бүртгэлийн мэдээлэл: нэр, имэйл хаяг, утасны дугаар, хүүхэдтэйгээ ямар хамааралтай болох. Эдгээрийг сургууль бүртгэнэ; та өөрөө бүртгэл үүсгэхгүй.
- Хүүхдийн сургуулийн бүртгэл: анги, ирц, дүн, хичээлийн хуваарь, даалгавар, үдийн хоолны цэс, чөлөөний хүсэлт, төлбөрийн нэхэмжлэл.
- Таны үүсгэсэн агуулга: багштай солилцсон мессеж, илгээсэн зураг, сэтгэгдэл, «зүрх», зарлалтай танилцсан тэмдэглэл, чөлөөний хүсэлт.
- Техникийн мэдээлэл: нэвтэрсэн хугацаа, нэвтрэлтийн токен. Хостингийн үйлчилгээ үзүүлэгч серверийн бүртгэлд IP хаягийг түр хадгална.
- Камер, зургийн цомог: зөвхөн та өөрөө зураг илгээхээр сонгосон үед. Апп таны зургийн цомгийг өөрөө уншихгүй.
Бид байршил, харилцагчдын жагсаалт, зар сурталчилгааны танигч цуглуулдаггүй. Апп-д зар сурталчилгаа, гуравдагч талын хяналтын (tracking) хэрэгсэл байхгүй.
3. Юунд ашигладаг вэ
- Эцэг эхэд өөрийн хүүхдийн ирц, дүн, хуваарь, хоолны мэдээллийг харуулах
- Багш, эцэг эхийн хооронд мэдээ, зарлал, мессеж дамжуулах
- Нэвтрэх линк, түр нууц үг зэрэг үйлчилгээний имэйл илгээх
- Системийн аюулгүй байдлыг хангах, зөрчлийг шалгах (хандалтын бүртгэл)
Бид мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, худалдахгүй.
4. Хэнд харагдах вэ
- Эцэг эх зөвхөн өөрийн хүүхдийн мэдээлэл, өөрийн хүүхдийн ангийн болон сургуулийн мэдээг харна.
- Багштай хийсэн чатыг зөвхөн та болон тухайн багш харна. Сургуулийн удирдлага чатыг уншихгүй; зөвхөн аль нэг тал «Мэдэгдэх» дарсан мессеж л хянагчид очно.
- Ангийн нийтлэлд бичсэн сэтгэгдлийг тухайн ангийн эцэг эхчүүд, багш харна.
- Сургуулийн эрх бүхий ажилтнууд сургуулийн бүртгэлийг албан үүргийнхээ хүрээнд харна; хандалт бүр бүртгэгдэнэ.
5. Гуравдагч этгээд
- Үүлэн хостингийн үйлчилгээ үзүүлэгч — сервер, өгөгдлийн сан байршуулах.
- Имэйл илгээх үйлчилгээ — нэвтрэх линк, урилгын имэйл хүргэх (зөвхөн имэйл хаяг, имэйлийн агуулга).
- ESIS (Боловсролын салбарын мэдээллийн систем) — сургуулийн албан бүртгэлийн эх сурвалж.
- Google Fonts — үсгийн фонт ачаалахад таны төхөөрөмж Google-ийн серверт хандана.
Эдгээрээс өөр этгээдэд мэдээллийг хуульд заасан үндэслэлгүйгээр дамжуулахгүй.
6. Хадгалах хугацаа
Бүртгэлийн мэдээллийг бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална. Сурагчийн сургуулийн бүртгэл, багш–эцэг эхийн албан харилцааг сургуулийн архивын журмын дагуу сургууль хадгална. Нэвтрэх линк нэг удаа хэрэглэгдэж, хугацаа дуусмагц хүчингүй болно.
7. Бүртгэл, мэдээллээ устгах
- Эцэг эх: «Эцэг эх» аппын Цэс → «Бүртгэлээ устгах». Нэвтрэх эрх, имэйл, утас, нууц үг тэр даруй устана; мэдэгдлүүд устаж, сэтгэгдлийн нэр «Устгагдсан хэрэглэгч» болно.
- Багш, ажилтан: бүртгэлийг ажил олгогч сургууль удирддаг тул сургуулийн админд хандана, эсвэл support@sainsurguuli.com хаягаар хүсэлт илгээнэ.
- Сурагчийн ирц, дүн зэрэг албан бүртгэл болон багштай харилцсан түүх нь сургуулийн бүртгэл тул бүртгэлээ устгасан ч сургуульд хадгалагдана. Засуулах, устгуулах хүсэлтээ сургуульдаа гаргана.
8. Хүүхдийн мэдээлэл
Аппууд нь эцэг эх, асран хамгаалагч, багш зэрэг насанд хүрэгчдэд зориулагдсан. Хүүхдийн мэдээллийг сургууль хуульд заасан үндэслэлээр бүртгэдэг бөгөөд зөвхөн тухайн хүүхдийн бүртгэлтэй асран хамгаалагч, сургуулийн эрх бүхий ажилтанд харагдана. Хүүхдийн зургийг ангийн нийтлэлд оруулахыг хүсэхгүй бол анги удирдсан багшдаа мэдэгдэнэ.
9. Аюулгүй байдал
Бүх холболт шифрлэгдсэн (HTTPS). Нууц үгийг сэргээх боломжгүй хэш хэлбэрээр хадгална. Нууц үг таах оролдлогыг хязгаарлана. Хүүхдийн мэдээлэлд хандах бүрийг бүртгэнэ.
10. Таны эрх
Та өөрийн мэдээлэлтэй танилцах, засуулах, устгуулах, боловсруулалтыг хязгаарлуулах эрхтэй. Хүсэлтээ сургуульдаа эсвэл support@sainsurguuli.com хаягаар гаргана.
11. Өөрчлөлт, холбоо барих
Бодлого өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилсэн огноотой нийтэлнэ. Асуулт: support@sainsurguuli.com
Privacy Policy (English)
This policy covers the Sain Surguuli web system (sainsurguuli.com), the “Эцэг эх” (Parents) app and the “Сайн сургууль” (Teachers) app, developed and operated by Robot Systems LLC. We comply with Mongolia’s Law on Personal Data Protection.
Who is responsible
The school is the owner (controller) of student, guardian and staff data. Schools enter data from the national education information system (ESIS) and their own records. Robot Systems LLC processes the data on the school’s behalf and only as instructed by the school.
Data we collect
- Account data: name, email address, phone number and relationship to the student. Accounts are created by the school; users cannot sign up themselves.
- Student school records: class, attendance, grades, timetable, homework, lunch menu, leave requests, invoices.
- User content: messages exchanged with teachers, photos you send, comments, likes, announcement acknowledgements, leave requests.
- Technical data: sign-in time and session token. Our hosting provider temporarily keeps IP addresses in server logs.
- Camera and photo library: only when you choose to send a photo. The app never reads your library on its own.
We do not collect location, contacts or advertising identifiers. The apps contain no advertising and no third-party tracking.
How we use it
- Show guardians their own child’s attendance, grades, timetable and meal information
- Deliver class stories, announcements and messages between teachers and guardians
- Send service emails such as sign-in links and temporary passwords
- Keep the system secure (access logging)
We do not use data for advertising and we do not sell data.
Who can see it
- Guardians see only their own child’s data and posts for their child’s class and school.
- A chat is visible only to the guardian and that teacher. School management cannot read chats; only a message that one of the two parties reports is sent to a moderator.
- Comments on a class post are visible to guardians of that class and the teacher.
- Authorized school staff see school records as part of their duties; every access is logged.
Third parties
- Cloud hosting provider (servers and database)
- Email delivery provider (sign-in and invitation emails: email address and message content only)
- ESIS, the national education information system (source of official school records)
- Google Fonts (your device requests font files from Google)
Retention
Account data is kept while the account is active. Student records and official teacher–guardian communication are kept by the school under its records policy. Sign-in links are single-use and expire.
Deleting your account and data
- Guardians: in the Parents app open Menu → “Бүртгэлээ устгах” (Delete my account). Sign-in access, email, phone and password are removed immediately; notifications are deleted and your comments are shown as “Deleted user”.
- Teachers and staff: accounts are managed by the employing school; ask your school administrator or email support@sainsurguuli.com.
- Official student records (attendance, grades) and the message history with teachers are school records and remain with the school after you delete your account. Requests to correct or erase them go to the school.
Children
The apps are intended for adults: guardians, teachers and school staff. Children’s data is recorded by the school on a lawful basis and is visible only to that child’s registered guardians and authorized school staff.
Security
All connections are encrypted (HTTPS). Passwords are stored as irreversible hashes. Sign-in attempts are rate-limited. Access to student data is logged.
Your rights and contact
You may request access to, correction or deletion of your data, or restriction of processing, from your school or at support@sainsurguuli.com. Changes to this policy are published on this page with the update date.
